Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Итали тариачин Владимир Путины аварга хөргийг талбай дээрээ бүтээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Италийн нэгэн фермэр өөрийн эрдэнэшишийн талбай дээр зөвхөн трактор ашиглан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины аварга хөргийг бүтээжээ.

135 метр хэмжээтэй хөргийг энэ долоо хоногт болох Их 20-ын уулзалтыг амжилттай болохыг билэгдэж бүтээснээ Дарио Гамбарин хэвлэлд тайлбарласан байна.

Верона хотын ойролцоох Кастанаро дүүрэгт байрлах уг бүтээлийн бүтэн дүрсийг дроноор буулгажээ. Хөргийн хажууд Путины нэрийг кирилл үсгээр бичээд нөгөө талд нь “G20 2017” гэж бичсэн байна.

Долоо хоногийн сүүлээр Германы Хамбург хотод болох Их 20-ын дээд хэмжээний уулзалт дэлхийн эдийн засаг, дүрвэгсдийн хямралыг шийдвэрлээсэй хэмээн хүсч байгаагаа Гамбарин Италийн L’Arena сонинд ярьжээ. Тэр ноднин жил тариан талбай дээрээ Хиллари Клинтон, Дональд Трамп нарын хөргийг мөн бүтээж байсан юм.

 

Эх сурвалж: Russia Today