Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхжаргал: Боинг онгоц хэт доогуур нислэг үйлдсэн зөрчил гараагүй

ikon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордны баруун хойд булангаас Туушин зочид буудлын дээгүүр өнөөдөр 12:10 цагт  Боинг онгоц доогуур ниссэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. 

Энэ талаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга Ж.Мөнхжаргалаас тодруулахад "Олон улс хоорондын том Боинг онгоцны дамжин өнгөрөх нислэг өдөр бүр үйлдэгддэг. 

Онгоц хот дээгүүр нисэх бол заавал ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Өнөөдөр 12 цагийн үед ниссэн онгоц Korean Air-ын онгоц байх магадлалтай.

Одоогоор том Боинг онгоц хот дээгүүр зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн зөрчил гараагүй байна.

Манай улсын нутаг дэвсгэрээр өдөрт 300-400 нислэг үйлдэгддэг. 

Хот дээгүүр 1,000 метрээс доогуур  нислэг үйлдэхийг хориглодог.

Өнөөдрийн байдлаар 3,000 метрээс доогуур нислэг үйлдсэн онгоцны зөрчил илрээгүй байна. 

Хамгийн доогуур нислэг үйлдсэн онгоц нь 3,700 метрийн өндөртэй нисчээ. 

Том онгоц ниссэн болохоор доогуур нисэж байгаа мэт харагдсан байх" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn