Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хүй долоон худагт "Хөхүүрийн айраг" наадам болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Хөхүүрийн айраг” наадам “Хүй долоон худаг”-т 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 -17:00 цагт болно.                                   

Энэ наадам анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Түүнчлэн монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, хөхүүрийн айраг хийж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.

Наадамд:

  • Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт, Баянчандмань сум,
  • Булган аймгийн Могод, Сайхан, Дашинчилэн сум,
  • Архангай аймгийн Хашаат, Хотонт сум,
  • Өвөрхангай аймгийн Сэргэлэн, Есөнзүйл, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Өлзийт сум,
  • Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сум,
  • Батлан хамгаалах яамны “8 шарга” амралт зэрэг газрын уламжлалт аргаар хийсэн хөхүүрийн айраг худалдаалдаг, үйлчилдэг аж ахуйн нэгж, иргэн оролцоно.

Наадмын үеэр хамгийн сайхан айргийг шалгаруулах бөгөөд шалгарсан айргийг дуудлага худалдаа зохион байгуулж наадамчин олонд худалдаалах юм.

Мөн энэ үеэр Дэмбээний тэмцээн болох гэнэ.

Тус наадмыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн төв, Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх, архелогийн хүрээлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ, Айрагны нутгаар ТББ хамтран зохион байгуулах аж.