Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Отто Уормберийг оршуулах ёслол болж өнгөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгост 17 сар хоригдсоны эцэст төрөлх гэртээ суллагдаж ирсэн ч удалгүй нас барсан, 22 настай оюутан Отто Уормберийг оршуулах ёслол өчигдөр болжээ.

Талийгаачийн суралцаж байсан Охайогийн Вёминг дунд сургуульд уг ёслол болж, 2,500 гаруй хүн оролцсон байна. Оттогийн эцэг, эх, ах, эгч нар оршуулгын ёслолд дурсамжийн үг хэлжээ.

 
 
 

Мөн энэ үеэр Хойд Солонгосын шоронгоос талийгаачтай хамт ирсэн эд зүйлсийг нь дэлгэж үзүүлсэн байна. Жил гаруй хугацаанд ухаангүй байсаар нутагтаа ирээд долоо хонолгүй нас барсан Оттогийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа. 2016 онд Хойд Солонгосын шүүхээс түүнийг үзэл суртлын зурагт хуудас хулгайлах гэж оролдсонд буруутган 15 жилийн хорих ял оноосон юм.

 
 
 

Америк эмч нар талийгаачийг тархи мэдрэлийн хүнд гэмтэлтэй болсон, тодруулбал тархинд хүчилтөрөгч дутагдах үед тохиолддогтой ижил нөхцөл үүссэн гэсэн дүгнэлт хийгээд байгаа ажээ.

Оршуулгын ажиллагаанд Отто Уормберийг Хойд Солонгосоос шилжүүлж авчрахад оролцсон АНУ-ын албаны хүмүүс оролцсон байна.

 

Эх сурвалж: Heavy.Com