Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин ширүүн бороог үл хайхран дайнд хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу зургаадугаар сарын 22 бол Нацист Германы арми ЗХУ-д довтолж, эх орны дайн эхэлсэн өдөр. Уг өдрийг ОХУ-д Дуртгал, Эмгэнэлийн өдөр болгон тэмдэглэдэг юм.

Өчигдөр энэхүү эмгэнэлт өдрийн 76 жилийн ой тохиож, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн хананы дэргэдэх Александрын цэцэрлэгт орших нэр үл мэдэгдэх цэргийн бунханд хүндэтгэл үзүүлжээ. Ёслолын ажиллагаанд Путинаас гадна ерөнхий сайд Дмитрий Медведев, Холбооны Хурлын дарга Валентина Матвиенко нар оролцсон байна.

Хэдийгээр Москвад ширүүн бороо орж байсан ч удирдагч нар ёслолын ажиллагааны цагийг хойшлуулалгүй, шүхэр дор хоргодолгүйгээр хүндэтгэлтэй оролцжээ.

1941 оны зургаадугаар сарын 22-ны үүрээр Нацистын Германы арми зарлаагүй дайн эхлүүлсэн нь дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд ЗХУ-ын 26 сая иргэний амь нас хохирсон юм.

Эх сурвалж: Russia Today