Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ-аа өгөхөөр явж байсан 18 настай гурван хүү осолд оржээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөхөөр Замын-Үүдээс Сайншанд явж байсан хүүхдүүд осолдож, дөрвөн хүн амь насаа алджээ.

Энэ талаар Замын Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ц.Гэрэлмаагаас тодрууллаа.

Тэрбээр "Зургаадугаар сарын 13-ны шөнө буюу 22:40 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Норд Бенз болон Соната 6 маркийн автомашин мөргөлдсөн дуудлага ирсэн байна. 

Ослын улмаас 49 настай эрэгтэй, 18 настай гурван эрэгтэй нас барж, хоёр хүн гэмтсэн.

Тус ослыг Дорноговь аймгийн Замын Цагдаагийн Газарт шалгаж байна" гэлээ.