Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн СААД, ХҮНДРЭЛГҮЙ болсон

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар болон хүний эрхийн хуульчид хэвлэлийн бага хурал хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/667268176792087/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар болон хүний эрхийн хуульчид хэвлэлийн бага хурал хийж байна. 

Тэрбээр "Н.Энхбаяр дарга ирж оролцоно гэж байсан ч БНСУ-ын Элчин сайдтай уулзах шаардлага тулгарч ирж чадсангүй. 

Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн саад, хүндрэлгүй болсон гэдгийг мэдэгдэж байна.

Н.Энхбаяр даргыг улс төрийн шинж чанартай хилс хэрэгт холбогдуулж 2012 онд шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол гаргаж, шийтгэл оногдуулсан. 

Н.Энхбаярт оногдуулсан үндсэн нэмэлт ялыг 2009 оны 9 дүгээр сард батлагдсан Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ялтай байдал байхгүй. 

Энэ асуудлаар зарим ойлголцлын зөрүү явж ирсэн. 2016 онд Цагдаагийн байгууллагаас ялтай гэсэн тодорхойлолт гаргаж, сонгуульд оролцуулаагүй. 

Цагдаагийн байгууллагын тодорхойлолт хууль зүйн үндэслэлгүй болсон" гэв. 

"Н.Энхбаярыг нэр дэвшихэд саад хийх гэсэн үйл ажиллагаа их гарч байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хамгийн хариуцлагатай.  СЕХ бүртгэх эсэх тухай асуудлаа 2-3 хоногийн дараа гаргах гэж байна.  Энэ үеэр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар буруу ташаа мэдээлэл гарч байгаа нь сонгуулийн өрсөлдөөн луйвраар явагдахын дохио юм болов уу гэж бид дүгнэж байна. 

Н.Энхбаярыг нэр дэвшихэд саад хийх гэсэн үйл ажиллагаа их гарч байна. МУ-ын Ерөнхийлөгчийн тухай хуульд сүүлийн 5 жил эх орондоо байсан байх ёстой гэсэн байдаг. Бидний бүрдүүлж өгсөн материалаар Н.Энхбаяр нэр дэвшихэд бүрэн тэнцэнэ. 

Н.Энхбаярыг Монгол Улсад байнга оршин суусныг батлах материал бий. Тэр энд амьдарч байсан, цалин хангамжаа авч байсан, оршин сууж байсан хорооны тодорхойлолт зэргийг өгсөн. Н.Энхбаяр дипломат пасспортоор гадаадад зорчиж эмчилгээ хийлгэж байсныг энд дурдах ёстой" гэсэн юм. 

Ц.Монгол: СЕХ хянаж үзээд, хүний эрхийг зөрчихгүй байх гэж бодож байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Хуульч Ц.Монгол "Энэ зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүний асуудал биш.  Энэ сонгогчдын эрхийг зөрчиж байгаа асуудал. Улс төрийн хүчин МАХН-ын дэмжигчдийн сонгох эрхэд халдах гэж буй оролдлого гэж үзэж байна. 

ЦЕГ-аас лавлагаа гаргаж өгөхдөө ялтай гэсэн утгатай байсан нь илтэд хууль зөрчсөн, хууль бус үйлдэл.  Монгол Улсын Дээд шүүх, ХЗЯ-наас эрх зүйн баримт бичгийг нь гаргачихсан байхад цагдаагийн нэг ажилтан тийм үйлдэл гаргасан нь хууль бус. 

Би СЕХ-г хянаж үзээд, хүний эрхийг зөрчихгүй байх гэж бодож байна" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.