Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Туркийн Үндсэн хуулийн шүүх хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ikon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурав. 

Энэ ёслол Анкара хотноо Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  саяхан болсон олон улсын бага хурлын үеэр боллоо. 

Тус бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар оролцсон юм.

Мөн арга хэмжээнд ХБНГУ, ОХУ, Испани,  Итали Улс зэрэг нийт 30 орны Үндсэн хуулийн шүүх болон олон улсын шүүхийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Үндсэн хуулийн шүүхээс үндсэн эрхийг сахин хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийж, туршлага солилцжээ.

 

Эх сурвалж: Үндсэн Хуулийн Цэц