Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN

ЧД-ийн 12-р хороонд

08:00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд ЧД-ийн ЗДТГ, ЧД-ийн 12-р хорооны өрхийн эрүүл мэндийн жишиг төв, шинээр тавигдаж байгаа авто замын ажил, Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн иргэдтэй уулзана. 

Төрийн ордны Их танхимд

09:10 цагт "1000 цагаан нөмрөгтөн" чуулган болно.

Сонгуулийн Ерөнхий Хороонд

09:50 цагт МАН

11:30 цагт МАХН

12:30 цагт АН тус тус ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн баримт бичгийг хүргүүлнэ.

Чингис зочид буудалд

11:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2014-2016 онуудад үйлдвэрлэлийн осол гаргаагүй, 2012-2016 онуудад ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болгон шилдэг 150 ажил олгогчид талархал гардуулах арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2016" тайлангийн үр дүнг танилцуулна.

Монголбанканд

11:30 цагт "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны 4-р сарын орон сууцны үнийн индексийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. 

Туушин зочид буудалд

13:00-15:00 цагт Олон улсын ба үндэсний спортын арбитрын нээлт болно. 

Автотээврийн үндэсний төвд

14:00 цагт "Автотээврийн менежментийг сайжруулах жил -2017" хэлэлцүүлэг болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

14:00 цагт Зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази-Номхон далайн бүс нутгийн чуулганыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Шангрила зочид буудлын Их танхимд

15:00 цагт Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.