Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

"М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарт 23 төрлийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлээ"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Эрүүл Мэндийн Яамнаас өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарт эрүүл мэндийн бүрэн үзлэг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргасныг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд хүлээлгэж өглөө.

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдэд эрүүл мэндийн бүрэн үзлэг хийж, хуулийн хугацаанд тус хороонд хүлээлгэж өгөх ёстой байдаг.

Эрүүл Мэндийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Очирбат энэ талаар “Эрүүл Мэндийн Яамнаас батлагдсан комисс хуулийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Тавдугаар сарын 7-ны өдөр энэхүү ажлыг зохион байгуулж дуусаад өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд эрүүл мэндийн дүгнэлтийг гурван хавсралтын хамт хүргүүлж байна. Бид 23 нэр төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Комиссын даргаар Д.Очирбат миний бие ажилласан” гэв.

 

-Эрүүл мэндийн ямар ямар үзлэг шинжилгээнд хамруулсан бэ?

-Өргөн хүрээний, бүхий л үзлэг шинжилгээнд хамруулсан.

-Нэр дэвшигчдийн эрүүл мэндийн байдал, шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?

-Шинжилгээний үр дүнгийн талаар одоо мэдээлэх боломжгүй. Гэхдээ ямар нэгэн ноцтой зөрчил, асуудал гараагүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Ерөнхийлөгч хүн эрүүл мэндийн хувьд ямар байх ёстой гэсэн шаардлага тавьж үзлэг, оношилгоогоо хийсэн бэ?

-Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу 23 нэр төрлийн үзлэг, оношилгоо хийсэн. Энэ хүрээндээ л бид дүгнэлтээ гаргана.

"СЕХ-ны шийдвэрийг тавдугаар сарын 17-нд олон нийтэд мэдээлэх ёстой"

 

Материалыг хүлээн авсны дараа СЕХ-ны дарга Ч.СодномцэрэнСЕХ дээр нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, нягтлан шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан.

Өнөөдөр нэр дэвшигчдийн анхны дүгнэлтийг Эрүүл Мэндийн Яамныхан хуульд заасан хугацаандаа бидэнд гаргаж өгч байна. Цаашид намуудаас нэр дэвшигчдийн материалыг тавдугаар сарын 11-ний дотор хүлээлгэж өгөх ёстой.

СЕХ материалыг хүлээн авч тавдугаар сарын 14-ний дотор бүртгэх эсэх шийдвэрээ гаргана. Харин шийдвэрийг тавдугаар сарын 17-нд олон нийтэд мэдээлэх ёстой” гэсэн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.