Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

МАХН-ын өрсөлдөгчид тавдугаар сарын 5-нд тодорно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт ирүүлсэн гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь өнөөдөр гардуулан өгсөн.

Монгол Ардын Намаас нэр дэвшигчид маргааш тодорхой болох юм. Харин МАХН-ын сонгуульд нэр дэвшигчид тодорхойгүй байгаа.

Энэ талаар холбогдох албаны хүнээс асуухад "Монгол Ардын Хувьсгалт Намын VI бага чуулган хаалттай болж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна" хэмээн тайлбарлалаа. 

Монгол Ардын Хувьсгалт Намын бага чуулган тавдугаар сарын 5-ны өдөр болох юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.