2017 оны 6 сарын 5
Монголын сүүний нэгдсэн холбоо санаачлан Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-н хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Глобал Коммунитиес зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Дэлхийн Сүүний Өдөр” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлагч APU компани уг үйл ажиллагаанд нэгдэн оролцсон юм.