Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сүү ХК 3000 бяцхан хөл бөмбөгчинд зайрмаг бэлэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 2
Сурталчилгаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын хөл бөмбөгийн холбоо, Дуулиан-2020 ТББ-аас зохион байгуулсан "AFC Grassroots Football Day 2017" үйл ажиллагааг Сүү ХК дэмжин оролцож, хөл бөмбөгөөр хичээллэгч, сонирхогч 13 хүртэлх насны 3000 бяцхан тамирчинд зайрмаг бэлэглэлээ.

 

Эх орныхоо ирээдүй болсон авъяаслаг бяцхан тамирчдад хөл бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, энэхүү спортоор хичээллэх хүсэл тэмүүллийг нь дэмжих зорилготой тус арга арга хэмжээ нь 2011 оноос 7 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж, бяцхан тамирчдын хүсэн хүлээдэг хөтөлбөрүүдийн нэг болжээ.

 

Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК нь шинэ залуу спортыг дэмжигч байгууллага бөгөөд нийгэмд тэр дундаа хүүхэд залууст чиглэсэн олон ажлыг зохион байгуулж, төрөл бүрээр дэмжин ажилладаг. Энэ удаад хөл бөмбөг сонирхогч, уг спортоор хичээллэгч 3000 хүүхэд багачуудыг “Мөрөөдлийн” амтат зайрмагаар дайлж, баярын мэнд дэвшүүллээ.     

 

Хөл бөмбөгт дурлан шимтэн сонирхогч хүүхдүүд маань зуны зугаатай амт болох “Мөрөөдлийн” зайрмагаар дайлсан Сүү ХК-ийн ах эгч нартаа баярласан талархсанаа хэлж, ирээдүйд эх орныхоо нэрийг өндөрт өргөх шилдэг тамирчид болохоор хүсч мөрөөдөж, зорьж буйгаа илэрхийлж байлаа.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.