Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар Авто Шоу" ГУРАВ дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн 2017 оны цоо шинэ загвар, салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг "Улаанбаатар Авто Шоу 2017" Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна.

Нийслэл хотоороо овоглосон 3 дахь удаагийн үзэсгэлэнд Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ-н гишүүн компаниудын албан ёсны эрхтэйгээр борлуулдаг бүх брэндүүд буюу 

  • Форд, Лэнд Ровэр /Вагнер Ази Автомотив ХХК/
  • Киа /Киа Моторс Монгол ХХК /
  • Ниссан /Моннис Моторс ХХК /
  • Хьюндай /Монгол Хьюндай Автомотив ХХК/
  • Тоёота /Мөнххада ХХК болон Таванбогд ХХК/
  • Жийп, Мерседес Бэнц /МСМ Групп ХХК/
  • Фотон, Боргвард /Оч Моторс ХХК/
  • Порше /Порше Улаанбаатар төв/ брэндүүд нэгдэн шинэ оны шилдэг загваруудаа танилцуулах юм. 
ВИДЕО:

Түүнчлэн адал явдалт бартаат замын аялал сонирхогчдод Can-Am брэнд нэрийн хуудас болсон 4-н дугуйтаа танилцуулах бол салбарын бусад үйлчилгээний хувьд:

  • Банк санхүү - Хаан банк, Хас Лизинг оролцож санхүүгийн түрээсийн үйлчилгээг газар дээр нь шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэн зөвлөгөө өгнө. 
  • Тос тосолгоо авто хими, авто арчилгааФранцын Total, ХБНГУ-ын Liqui Moly, ОХУ-н Газпромнефть, авто арчилгааны Grass, Lavr зэрэг бүрэндээс  өөрийн автомашинд тохирох бүтээгдэхүүнийг сонгох боломжтой.
  • Авто гоёл, нэмэлт тоноглол – Япон улсын автомашины тоноглол үйлдвэрлэгч Wald брэнд оролцох бол бидний эртний танил ARB, автомашины салоныг тансаг болгон тохижуулах үйлчилгээ үзүүлж буй GerLuxe Motors,  хамгаалалтын болон гоёлын хуулганы салбарт тэргүүлэгч Авто Граф, Германы цорын ганц шилний хамгаалалтын хуулга үйлдвэрлэгч Haverkamp брэнд нэгдсэн. 
  • Авто электроник, сэлбэг хэрэгсэл – Таны автомашины зүрхийг халаах Defa, урагшлах замыг тань тод гэрэлтүүлэх Philips, авто аялалын турш сонор сэрэмжтэй байлгах автомашины хар хайрцаг HiBox, ХБНГУ-ын өндөр чанарын амортизатор Bilstein, Австрали Улсын хамгийн шилдэг яндангийн систем үйлдвэрлэгч Manta брэндүүдтэй танилцана. 
ВИДЕО:

Мөн зохион байгуулагчдын зүгээс дараах үйлчилгээг танд санал болгоно. Үүнд: 

  • Үйлчилгээ: Нийслэлийн Татварын Газраас хуулийн хугацаандаа буюу 2017.05.31-ны өдрийн дотор тээврийн хэрэгслийн татвараа төлж амжаагүй жолооч нарт зориулан зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд татвараа төлөх боломжийг олгоно. 
  • Хөнгөлөлтийн эрх: Үзэсгэлэнгийн тасалбар бүрт “МАДА” ТББ-ын гишүүн байгууллагуудын аль ч засварын төвд тохирох брэндийн автомашиндаа нэг удаа 10%-ийн хөнгөлөлттэй үнээр компьютер оношлогоо хийлгэх эрх дагалдана.
  • Нийгмийн хариуцлага: Таны тасалбар худалдан авсан үнийн дүнгийн тодорхой хувь нь хүүхэд багачуудын төлөө сайн үйлс бүтээж буй “Лантуун Дохио” ТББ-ын “Ид Шидийн Орон” төсөлд хандивлагдах болно.                                     
Урин дулаан, аялал зугаалгын улирал ирж байгаа энэ цагт автомашиныхаа бэлтгэлийг нэг доороос базаах сайхан боломж олдож байгаа тул Мишээл Экспо төвд 06-р сарын 02-04-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улаанбаатар Авто Шоу 2017-г үзэж сонирхохыг урьж байна.
Гэрэл зургууд:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.