Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Олон  улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, ХААН Банк, Швейцарийн Сандоз компани хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулах, тэдэнд сэтгэлийн дэм хайрлах “Хүүхэд бүхэн жаргалтай” арга хэмжээг ХААН Банкны Театрт өнөөдөр зохион байгууллаа. 

Тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын БГД, БЗД, ЧД, СБД, СХД, ХУД-ээс төлөөлөл болгож дүүрэг тус бүрээс 15, нийт 90 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд  урлаг соёлын тоглолт, хөгжөөнт цэнгээнт тоглоом зэрэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, ирсэн бүх хүүхэд багачуудад ХААН Банк, Швейцарийн Сандоз компанийн гарын бэлэг гардуулж, хүүхдүүдийг баярлууллаа.

 

Мөн тус арга хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйл /Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх/-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсад шинээр бэлтгэгдэж буй боловсон хүчин болох оюутан залуусын хандлагыг өөрчлөх, тэдний судалгааны ажлын чиглэлийг хөгжлийн бэрхшээл судлал салбар шинжлэх ухаан руу хандуулах зорилгоор Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын оюутны холбоотой хамтран зохион байгуулсан Их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулагдсан “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэгч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа мөн зохион байгуулагдлаа. 

Илтгэлийн уралдаанд шалгарсан шилдэг оюутнуудын нэрс: 

  • Тэргүүн байр: С.Цэрэндулам /ШУТИС-БАТС/
  • Дэд байр: А.Хүднрчулуун /МУИС-БС/
  • Гуравдугаар байр: О.Оюундалай /МУИС-ШУС/
  • Тусгай байр: М.Айбол /ШУТИС-БУХС/
  • Тусгай байр: Т.Хандаймаа /МУИС-ХУС/
  • Тусгай байр: Б.Баярмаа /МУИС-ХЗС/
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.