Уншиж байна ...

ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх сард Хятадад айлчлахаар төлөвлөж байгаагаа зарлав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаагаа өчигдөр буюу Пүрэв гарагт зарлажээ.

Москва хотод өчигдөр зохион байгуулагдсан Оросын Үйлдвэрлэгчид, Бизнес Эрхлэгчдийн чуулганд оролцох үеэрээ тэр энэ тухай ярьсан байна.

Путин айлчлалын хугацаа болон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Украины дайнтай холбоотой олон улсын хоригийн улмаас Оросын эдийн засаг Хятад улсаас хамаарах хамаарал улам бүр нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн онд хоёр орны худалдааны хэмжээ $240 гаруй тэрбумд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм.

Гуравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа ялсан Путиний тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-нд товлогдсон тухай Оросын албаныхан энэ долоо хоногийн эхээр мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press