Уншиж байна ...

ПАРИС 2024: Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо алт авсан тамирчдаа $50,000 урамшуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 11
IKON.MN
Зураг зураг
CNN

Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (ОУХАХ) "Парис 2024"-д түрүүлсэн тамирчдаа 50,000 ам.доллароор урамшуулахаа зарлалаа.

Ингэснээр олон улсын спорт холбоодоос олимпын шагналын сангаа нийтэд зарласан эхний тохиолдол болж байна. Нийт шагналын сан нь 2.4 сая ам.доллар юм. 

Хөнгөн атлетикийн төрөлд 48 багц медалийн төлөө өрсөлдөнө. Алт авсан тамирчид 50,000 ам.доллар "халааслах" бөгөөд буухианд түрүүлсэн тамирчид дээрх мөнгийг хуваана.

Олимпын наадамд түрүүлсэн тамирчдад мөнгөн шагнал дагалддаггүй. Зөвхөн медаль, өргөмжлөл өгдөг билээ. 

ОУХАХ-ноос 2028 оны Лос-Анжелесын олимпоос эхэлж мөнгө, хүрэл медалийн эздийг мөнгөн шагналаар урамшуулахаар төлөвлөж буй. 

Энэ талаар тус холбооны тэргүүн Себастьян Ко "Мөнгөн урамшуулалтай болсноор тамирчдын өрсөлдөөнийг улам ахиулна гэдэгт итгэлтэй байна. Хөнгөн Атлетикийн төрлийн тамирчид нийт олимпод оролцогчдын 20 хувийг эзэлдэг.

Олимпын медальтнуудыг төр засаг нь өндөр шагнал өгдөг гэдгийг ойлгож байна. Энэ бол манай холбооны шийдвэр, гарах үр дагаврыг нь би хариуцах болно" гэж ярьжээ.

Тамирчдаа урамшуулах болсноо С.Ко Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны тэргүүн Томас Бахтай зөвлөлдөөгүй. Энэ нь түүнийг 2025 оны ОУОХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх гэж буйтай холбоотой гэж таамаглаж байна.

 

Эх сурвалж: CNN

Зураг
10 | 6 | 5 цаг