Уншиж байна ...

Роберт Ра: "Super Jump" төсөл маань дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 1
IKON.MN
Зураг зураг
unuudur.mn хуудсын шууд дамжуулалтаас авав

Олон улсын оюуны дасгалжуулагчдын холбоог үүсгэн байгуулагч Роберт Ра болон Монголын оюуны дасгалжуулагчид "Мега Үсрэлт 3" төслийн талаар өнөөдөр "Монголньюс" мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Оюуны дасгалжуулагчид бол нийгэмд эерэг зүйлийг бий болгож, зүрх сэтгэлийн боловсрол түгээх замаар оюуны дархлааг дэмждэг хүмүүс гэдгийг хуралд оролцогчид онцолсон юм. 

Энэ талаар Олон улсын оюуны дасгалжуулагчдыг холбоог үүсгэн байгуулагч Роберт Ра "Монголд анх удаа ирж байна. Өчигдөр Улаанбаатарт буухад цэлмэг тэнгэр угтсанд сэтгэл хөдөллөө. Яг л гэртээ ирсэн мэт халуун дулаан мэдрэмж төрсөн.

"Super Jump" оюуны дасгалжуулагчдын холбоо маань дэлхийн 70 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний нэг нь Монгол Улс юм. Оюуны дасгалжуулагчдын "Мега үсрэлт 3" уулзалтад оролцохоор зорьж ирлээ. Уг уулзалтад Казахстан, БНСУ, Япон, БНХАУ, Энэтхэг гэх мэт дэлхийн өнцөг булан бүрээс оюуны дасгалжуулагч ирэх юм.

Монголд одоогоор оюуны 200 гаруй дасгалжуулагч байдаг. Манай төсөл нь оюуны дархлааг дэмжих замаар сэтгэлийн боловсрол олгож, сэтгэл хөдлөлийг зөв чиг рүү чиглүүлдэг гэдгээрээ онцлог. Сэтгэл хөдлөлөө зөв чиглүүлснээр хувь хүний хөгжил ч сайжирдаг.

Техник технологийн үсрэнгүй хөгжиж буй өнөө үед оюуны дархлаа их чухал. Манай холбоогоор дамжуулан хүмүүст сэтгэлийн амар амгаланг мэдрүүлэх арга техникийн сургалтыг зохион байгуулдаг" гэж ярилаа.

Оюуны дасгалжуулагчдын "Мега Үсрэлт 3" уулзалт тавдугаар сарын 4-нд Баянгол ресторанд болох аж.