Уншиж байна ...

МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ тэтгэлэгт хөтөлбөрт 1,800 оюутан бүртгүүлээд байна

ikon.mn
2024 оны 5 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Динза болон Цондоолойн Цүндээлэй 2 комик номын 20 жилийн ойд зориулсан, анхны уншигчдаа дэмжих зорилготой МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ талархлын тэтгэлэгт хөтөлбөрийг “Динза Цондоолойн Анд Найзууд” НҮТББ-аас зохиож байгаа билээ.

Хөтөлбөр 3 сарын 10-нд бүртгэлээ нээсэн бөгөөд энэ хугацаанд нийт 1800 оюутан бүртгүүлж танилцах сургалтад суусан байна. Бүртгэлийн хугацаа 5-р сарын 4 хүртэл үргэлжлэх бөгөөд Dinza.mn веб сайтад хандаж бүртгүүлэх боломжтой юм. Оюутан залуусын хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангах бүх боломжууд МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ тэтгэлэгт хөтөлбөрт байгаа гэдгээрээ онцлогтой.

Мэдлэг бэлэглэе тэтгэлэгт хөтөлбөрөөс 100% хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг, тогтмол цалин орлого, суралцахад шаардлагатай бүх хэрэгцээт тоног төхөөрөмж мөн компьютер, гар утас, таблет, спорт хэрэгсэл зэргийг тэтгэлгийн хүрээнд авах боломжтой юм.

Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус 4-н сарын хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, илтгэх урлагт суралцах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, багаар ажиллах чадварт суралцах зэрэг хувь хүний хөгжлийн боловсролыг олж авах юм.

Мэдлэг бэлэглэе хөтөлбөрт хамрагдсан Мэдлэг Түгээгч хүүхэд залууст “HR Club”-ын тэргүүн, “HR Consulting” фирмийн захирал, Хүний нөөцийн менежментийн зөвлөх Ш. Баярмагнай тэргүүтэй тэргүүлэх  зэргийн илтгэгч багш нар сургалт орж GEN Z-ээс аав ээжүүдэд өгөх зөвлөгөө нэртэй сонирхолтой сургалтыг удирдаж явуулна.

зураг
 
зураг
 

Мэдлэг бэлэглэе хөтөлбөр 8-р сарын 17-нд нийт оролцогчдод тэтгэлгийг гардуулах бөгөөд энэ бүх хугацаанд оюутан залуус бие даасан, чадварлаг, олон нийтэд зөв нөлөөлөгч болж өөрт хэрэгтэй олон мэдлэг, чадварт үнэ төлбөргүй суралцаж, цалинтайгаар дадлагажсан байх болно.

Хөтөлбөрийн шалгуурт өндөр голч оноо шаардлагагүй бөгөөд эерэг зөв хандлагатай хамгийн гол нь Динза болон Цондоолой Цүндээлэй комик номын анхны уншигч байх, ном унших дуртай, уншсан мэдлэгээ бусдад хуваалцах сэтгэлтэй 16-25 хүртэлх насны хүүхэд залуус байх юм.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой.

Холбоо барих: 7202-0707
Веб сайт: Dinza.mn
Cosmopoliton page

#Mэдлэг_Бэлэглэе
#Dinza_News

Хөтөлбөрийн бүртгэл дуусахад цөөн хоног үлдлээ.