Уншиж байна ...

Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна

Б.Манлай
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улстай хиллэдэг БНХАУ, ОХУ-ын боомтуудын ажиллах болон түр хаах хуваарийг Гаалийн байгууллагаас танилцууллаа.

Энэ сард агаарын болон төмөр замын боомтууд өдөр бүр ажиллах бол авто замын зарим боомт түр хаагдах юм байна.

Тодруулбал ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Арцсуурь, Тэс, Боршоо, Ульхан боомт тавдугаар сарын 1-нээс гадна ялалтын баярын өдрүүдэд түр хаах бол БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Хавирга, Ханги, Булган, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Баянхошуу, Сүмбэр авто замын боомтыг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 4-нийг хүртэл түр хаажээ. Энэ нь олон улсын хөдөлмөрчдийн баяр тохиож буйтай холбоотой байна.

Монгол Улсад Бурхан багшийн их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тавдугаар сарын 23-нд тохиох тул эдгээр авто замын боомт түр хаагдана.

Дэлгэрэнгүй хуваарь:

зураг