Уншиж байна ...

Н.Учрал: Монгол Улсад долоо хоногт 77,000 кибер халдлага гарч байна. Юун дээр дарж байгаагаа иргэд анхаарах хэрэгтэй

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Техник технологи асар хурдтай хөгжиж буй энэ үед иргэд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учралаас сэтгүүлчид тодрууллаа.

Уг асуултад сайд Н.Учрал "Монгол Улс 30 жилийн дараа Кибер аюулгүй байдлын тухай хуультай болсон. Иргэн, аж ахуйн нэгж кибер халдлагад өртвөл хариу арга хэмжээ авах нийтийн төв Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам(ЦХХХЯ)-ны дэргэд ажилладаг болсон. Та бүхэн халдлагад өртвөл нийтийн төвд хандах хэрэгтэй.

Гол нь иргэн бүр сонор сэрэмжтэй байх ёстой. Монгол Улсад долоо хоногт 77,000 кибер халдлага бүртгэгдэж байна. Энэ бол том тоо. Тиймээс иргэд янз бүрийн товч, линк, зураг дээр дарахаасаа өмнө бодох ёстой.

Бүх төрлийн олон нийтийн сүлжээний платформоор тухайн хүний тоног төхөөрөмж рүү дамжсан халдлага олон бүртгэгдэж байгаа" гэв. 

https://www.facebook.com/iKonNews/videos/1803527963468240