УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний Аудитын Газарт ирүүлжээ.
Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрс /ирсэн дарааллаар/
Хүлээн авсан мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж, дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах юм байна.
Үндэсний Аудитын Газраас дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн хугацаатай.
Харин УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших хүмүүс мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 22-24-нд ҮАГ-т хүргүүлэх аж.