Уншиж байна ...

“Гэрэгэ ПОС” ХХК SUNMI брэндийн Монгол улсын цор ганц албан ёсны дистрибьютор боллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 3 сарын 22
Сурталчилгаа
зураг
 

SUNMI компани нь 2024/03/13-2024/03/15-ны өдрийн хооронд БНХАУ-ын Шанхай хотод олон улс орны болон дотоодын харилцагч байгууллагын үр дүнгийн хурлаа хийсэн билээ. 

Гэрэгэ ПОС компанийн зүгээс 2024 CHINASHOP арга хэмжээнд оролцон The 9th SUNMI Partners’ Nigth арга хэмжээнд уригдан оролцсон бөгөөд албан ёсоор хамтран ажиллах эрхээ гардан авлаа. 

зураг
 

Gerege Systems, Gerege POS компаниуд анх SUNMI компанитай холбогдож, ухаалаг P2, P3 ПОС төхөөрөмжүүдийг Монгол улсад оруулж ирэн, программчилж, зах зээлд нэвтрүүлснээс хойш аль хэдийн 5 жил өнгөрчээ. SUNMI компани нь өөрөө үүсгэн байгуулагдаад 10 гаруй жил өнгөрч байгаа ч Хятадын ПОС-ын зах зээлийн хамгийн том тоглогч, зөвхөн банкны ПОС үйлдвэрлэх, борлуулах бус төлбөрийн шийдлийг хэрхэн хялбараар шийдэх системийг цогц байдлаар бий болгож Хятад даяар болон дэлхийн 40 гаруй оронд нэвтрүүлээд байгаа компани юм.  

зураг
 

Бид Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран бүх лавлагаа үйлчилгээг SUNMI брэндийн ХУРДАН ПОС, ХУРДАН Таблет дээр гарган, Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн сум, багийн түвшинд төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 

Бид ПОС төхөөрөмжөөр дамжуулан төлбөр хүлээн авагч болон төлбөр төлөгч талд үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийн тулд зорин ажиллаж байна.  

Та бүхэн Gerege POS фэйсбүүк пэйж хаяг, 7277-3773 дугаараар болон СБД 1-р хороо, Аюуд тауэр 12 давхар 1204 тоот оффис дээр хүрэлцэн ирж мэдээлэл авах боломжтой. 

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.