Уншиж байна ...

ГРАФИК: Хамгийн олон танк, хуягт машинтай 15 улс

A.Жаргал
2024 оны 3 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн (IISS) 2024 оны Military Balance report-ийн өгөгдлийг ашиглан дэлхийн хамгийн олон танк, хуягт машинтай 15 улсыг танилцуулж байна.

Шилдэг гурван улсыг нарийвчлан авч үзье:

1. АНУ

Цэргийн хүчирхэг гүрний хувьд АНУ хамгийн олон танктай байгаад гайхах зүйлгүй. Тэд нийтдээ 45,000 гаруй хуягт байлдааны машин, 2,640 үндсэн байлдааны танк (ҮБТ), мөн нөөцөд нь 12,800 ширхэг танк, хуягт машин байгаа бөгөөд энэхүү нөөцийн 2,000 нь байлдааны танк юм.

Хүснэгт #1: АНУ-ын байлдааны танк болон хуягт машинууд дэлгэрэнгүй

Ангилал Тоо
Main battle tanks 2,640
Armored reconnaissance 1,745
Infantry fighting vehicles 3,262
Armored personnel carriers 10,644
Amphibious assault vehicles 1,401
Armored utility vehicles 28,445
Storage 12,800
Нийт 60,937

2. ОХУ

Нидерландын нээлттэй эх сурвалж бүхий сайт болох Oryx-ийн мэдээлснээр, Орос Украинд довтолсноос хойш бараг 2,800 байлдааны танкаа алджээ. Military Balance report тайлангийн 2022 оны дугаарт ОХУ-д 2,927 байлдааны танк ашиглалтад байгаа гэж мэдээлж байжээ.

Орос улс дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар 2,000 орчим байлдааны танк ашиглаж байна. Батлан хамгаалахын олон үйлдвэрийг төрийн өмчит Ростекийн мэдэлд авсан бөгөөд цаг наргүй ажиллаж байгаа талаар мэдээлэв.

ОХУ нь төсвийнхөө гуравны нэгийг батлан хамгаалахад зарцуулж байгаа нь ДНБ-ий 7.5 орчим хувьтай тэнцэж байна.

Хүснэгт #2: ОХУ-ийн нөөцийн өөрчлөлт 2023 vs. 2024

Ангилал 2023 2024 Өөрчлөлт
Main battle tanks 5,000 4,000 -20.0%
Armored reconnaissance 1,000 100 -90.0%
Infantry fighting vehicles 4,000 2,800 -30.0%
Armored personnel carriers 6,000 2,300 -61.7%
Нийт 16,000 9,200 -42.5%

3. БНХАУ

Хятад улс танк, хуягт машины нийт тоогоор 3-рт ордог ч гэсэн байлдааны танкныхаа тоогоор дэлхийд тэргүүлж байна. Ер нь Ардын чөлөөлөх армид нөөц танк, хуягт машин байдаггүй бөгөөд энэ нь Хятад улс армиа эрчимтэй шинэчилж байдагтай холбоотой юм.

Нөгөөтээгүүр хэрэв Хятад улс Тайванийг эх газарт хүчээр нэгтгэх оролдлого хийвэл барууны холбоотнууд тулалдаанд орохоос өмнө арлыг бүрэн эзлэхийн тулд хөнгөн хуягт механикжсан ангиуд нь хурдтай хөдөлж байх ёстой.

Хүснэгт #3: БНХАУ-ын байлдааны танк болон хуягт машинууд дэлгэрэнгүй

Ангилал Тоо
Main battle tanks 4,700
Light tanks 1,330
Wheeled guns 1,250
Infantry fighting vehicles 8,200
Armored personnel carriers 3,604
Airborne combat vehicles 180
Amphibious assault vehicles 990
Нийт 20,254

 

Эх сурвалж: voronoiapp.com