Уншиж байна ...

Starlink хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ Монгол улсын нутаг дэвсгэрт идэвхэжжээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Илон Маскийн санаачилсан хиймэл дагуулын интернэт үйлчилгээ Starlink 2024 онд Монгол улсад албан ёсоор нээгдэх төлөвлөгөөтэй байсан юм.

Тэгвэл уг үйлчилгээ өнөөдрөөс эхлэн идэвхэжсэнийг Starlink компанийн вэб сайтад мэдээлжээ.

Үйлчилгээний хамрах хүрээг харуулсан дэлхийн газрын зурагт Монгол улсын нутаг дэвсгэр “идэвхтэй” төлөвт шилжсэн байна.

Өмнө нь урьдчилсан захиалга өгөөд байсан Монгол улсын иргэдэд захиалгаа баталгаажуулахыг хүссэн мэдэгдэл ирж эхэлжээ.

SpaceX компани 2019 онд Starlink төслөө эхлүүлснээс хойш дэлхийн нам өндрийн тойрог замд 5,000 гаруй хиймэл дагуул байрлуулж, дэлхийн 70 гаруй улсад албан ёсоор үйлчилгээгээ нээгээд байгаа юм.