Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдөр эхэллээ.

Айлчлалын эхэнд БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Лиг Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр ШУА дээр хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Хятадын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Монгол, Хятадын сайн хөршийн харилцан итгэлцсэн үр дүнтэй түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд  хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Хоёр орон БНМАУ-ын ШУА, Хятадын  ШУА хоорондын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай 1991 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталгаажуулсан хэлэлцээр болон Монгол Улсын ШУА, Хятадын Шинжлэх ухааны академитай 1991, 1999 байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичиг, протоколуудын хүрээнд хамтран ажиллаж байна.

 

Харин энэ удаагийн айлчлалаар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол, Хятадын найрсаг солилцооны жилийн хүрээнд эрдэм шинжилгээний хамтарсан хуралдаануудыг 2014 онд, Торгоны замын олон улсын форумыг  БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын оролцоотой тус тус зохион байгуулсан байдаг.

 

 

Эх сурвалж: ШУА