Эдийн засаг болон улс төр ижил мөчлөгийн хамааралтай байдаг. Үүнийг Монгол улсад өнгөрсөн онд болсон УИХ-н сонгуулийн үр дүн батлан харуулсан. Эдийн засгийн хүнд нөхцөл бий болж Ардчилсан нам ялагдаж Ардын нам үнэмлэхүй олноор ялсан.
Дэлхийн томоохон гүрнүүдэд ч улс төр болон эдийн засаг ижил мөчлөгтэй байсныг доорх жишээнүүдээр харуулж байна.
Тухайлбал, Том-Жорж Буш 1992 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь эдийн засгийн хямрал байсан.
Мөн Германы Канцлер асан Герхард Шредер эдийн засгийн шийдэмгий шинэчлэл хийсний улмаар 2005 онд суудлаасаа буусан. Харин түүхий суудлыг авсан Ангела Меркель шинэчлэлийн үр өгөөжийн гавъяаг эдлэн сууна.
Дэлхийн санхүүгийн хямрал үргэлжилэн бараг 10 жил өнгөрсний дараа л нийтээр эдийн засгийн сэргэлт ажиглагдаж эхэллээ.
2010 оноос хойш анх удаа Америк, Европ, Ази болон хөгжиж буй эдийн засагтай орнууд нэгэн өсөлтийг үзүүлж байна.
Эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэж байгаа ч улс төрийн хувьд тийм ч сайнгүй байна. Улс төрийн Популист үйл ажиллагаа, бослого тэмцэл жилээс жилд улам хүчээ авч, тархсаар. Глобалчлал гэх сэдэв олы анхаарлыг татах боллоо.
Популист улс төр бол аюултай үйл явдал. Хэрэв популист улс төрчид эдийн засагтай их орооцолдож төрийн эрхэнд гарвал хожим нь үзүүлэх сөрөг нөлөө нь өндөр байна. Улмаар удаан хүлээгдсэн эдийн засгийн өсөлт, итгэлцлийн нэмэгдэж байгаа өнөөгийн үед улс төрөөс үзүүлэх далд нөлөө юу байх нь сонирхолтой асуулт юм.
Бүгд хамт өсөлттэй байна
Сүүлийн 10 жилд эдийн засгийн сэргэлт бий болсон гэж хэлэхэд бэрх. Учир нь Европын холбооны хямрал, хөгжиж буй зах зээлийн огцом хэлбэлзэл, газрын тосны үнийн бууралт, Хятадын эдийн засгийн сааралт зэрэг нь эдийн засгийн өсөх хүлээлтийг мохоож байв.
Тус хугацаанд АНУ-н эдийн засаг тасралтгүй өссөөр байсан ч олон сорилтуудтай тулгарсан. Жилийн өмнө л гэхэд Холбооны нөөцийн санг жилийн дотор 4 удаа хүүгээс өсгөнө гэсэн хүлээлттэй байсан. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засаг тэр хэмжээгээр эмзэг байсныг илэрхийлж байгаа юм.
Харин одоо нөхцөл байдал өөр болжээ.
Хурдсаж буй эдийн засгийн сэргэлттэй уялдсан нарийн бодлого шаардагдаж байна. Инфляцийн хүлээлт нэмэгдэхийн хэрээр төв банкууд болзошгүй эрсдэлийн эсрэг чанга бодлогын арга хэмжээ авах шаардлагатай болно.
Хэрэв инфляци хурдтай өсвөл хөрөнгийн зах зээл, зээлдэгчдэд хүнд тусах юм. Европын хувьд нөхцөл байдал эмзэг байна.
Учир нь Европын төв банкны бонд худалдан авах хөтөлбөр хуулийн хувьд хязгаартаа хүрч сул эдийн засагт мөнгийг улам үнэгүй болгосоор байна.
Гэхдээ хамгийн том эрсдэл бол улс төрөөс хамаарсан эрсдэл яахын аргагүй мөн.
Дональд Трамп ажил эрхлэлт, итгэл нэмэгдсэн нь өөрийн гавъяа мэтээр зарлаж байна. Трампын зах зээлийн зохицуулалтуудыг сулруулж, сангийн тэлэх бодлого барих амлалт нь хөрөнгийн зах зээлийг сэргээж, бизнес эрхлэгчдийн итгэлийг олсон нь үнэн.
Гэхдээ Трамп ажлын байр нэмэгдсэн нь өөрийн ид шидийг гэж хэлж болох гавъяа гэж дэвэргэж байна.
АНУ-н эдийн засаг сүүлийн 77 сар дараалан ажлын байрыг нэмэгдүүлээд байгаа. Энд Трампын оролцоо тийм ч өндөр биш болов уу.
Төрийн бодлого чухал нөлөөтэй
Гол ойлгох хэрэгтэй зүйл бол АНУ болон дэлхийн эдийн засгийн өсөлт Трампын үндсэрхэг үзэлтэй хамаагүй.
Харин ч дэлхийн эдийн засгийн өсөлтөд улс төрийн популист үйл ажиллагаа сайнаасаа илүү саар нөлөө ихтэй байна.
Эдийн засагчид санхүүгийн хямралаас хойш сэргэхэд удаан хугацаа шаардагддаг хэмээн үздэг.
Тухайлбал, Кармен Рейнхарт болон Кеннет Рогофф нарын 100 гаруй банкны хямралын судалгаагаар орлогын түвшин хямралын өмнөх түвшинд хүрэхэд дунджаар 8 жилийн хугацаа шаардагддаг.
Ихэнх эдийн засагчид өрийн хямралаас гарах хамгийн сайн арга бол балансаа хурдан цэвэрлэж, мөнгөний зөөлөн бодлогыг хэвээр байлгаж, сангийн тэлэх бодлогыг боломжит хэмжээгээр барих гэдэгт санал нийлдэг юм.
Одоогийн сэргэлт нь дээрх эдийн засгийн эмчилгээний дагуу явж байгааг харж болно. Холбооны нөөцийн сангаас ажил эрхлэлт нэмэгдэх хүртэл хүүний түвшингээ бага түвшинд байлгасаар байсан.
Европын төв банк сорилтууд тулгарсан ч бонд худалдаж авах хөтөлбөрөө үргэлжлүүлсэн.
Японд НӨАТ-г өсгөсөн нь өмнөх эдийн засгийн сэргэлтэд саад болсон. Харин энэ удаа 2019 он хүртэл татварын өсөлтийг хойшлуулж байгаа ухаалаг шийдвэр гаргасан.
Монголчууд бид ч үүний горыг амссан, амсах ч магадлалтай. Энэ зуны ерөнхийлөгчийн сонгууль бидэнд дахин ухаалаг сонголтын сорилт болно.
пын улс орнуудын нийт байгуулсан станцуудаас 3 дахин илүүг ашиглалтанд оруулсан бөгөөд энэ нь Европын нийт салхин эрчим хүчний 44 хувьтай тэнцэх хэмжээ юм. Dickson эцэст нь хэлэхдээ салхин эрчим хүчний салбар Европын орнуудад байгаль орчин, эрчим хүчний асуудалд илүү анхаарал хандуулахад нь тусалж, тус салбар дахь дэмжлэгийг нэмэгдүүлэх тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж энэ оны сүүл гэхэд нэгдсэн бодлого төлөвлөгөөг гаргаж батлуулах хэрэгтэйг сануулжээ.