Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжааний Алтай аймаг террористуудын талаарх мэдээлэлд үлэмж хэмжээний мөнгөн шагнал амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орны алслагдсан аймаг болох Алтайн засаг захиргаа террористуудын талаар мэдээлэл өгсөн иргэнд асар их хэмжээний мөнгөн шагнал амлажээ.

Шинжааний хойд хэсэгт, Монгол улстай хамгийн урт шугамаар хиллэдэг Алтай аймаг нь мөн Орос, Казахстан улсуудтай хил залгаа юм. Тус аймгийн цагдаагийн газар сошиал хуудсандаа мэдээлэл өгөх иргэнд олгох шагналын хэмжээг 5 сая юань ($726,000) хүртэл гэж зарлажээ.

 

Хамгийн өндөр шагналыг засаг захиргааны байр, олон нийтийн газар, баяр ёслолын арга хэмжээнүүдийг чиглэсэн халдлагын талаар мэдээлэлд өгнө гэсэн байна.

Харин тэсрэх бодис, галт зэвсгийн талаар мэдээлэгчид 4 сая юань өгөх ажээ. Хятадын хилээр нэвтэрсэн, гарсан террористын талаар мэдээлэлд 3 сая юань, террорист ажиллагааг гаднаас санхүүжүүлж байгаа тухай мэдээлэлд 2 сая юань тус тус шагнал болгон өгөх гэнэ.

Үүнээс өмнө хоёрдугаар сард Шинжааний Хотан хотын захиргаа террорист халдлагыг урьдчилан мэдээлбэл 5 сая юаниар шагнахаа амлаж байсан юм.

Алтай аймаг нь Шинжааний бусад хэсгүүдийг бодвол харьцангуй тайванд тооцогддог.

Шинжаан Уйгарын өөртөө засах орны аюулгүй байдлыг хамгаалах төсөв өнгөрсөн онд 19.3 хувь нэмэгдэж, 30 тэрбум юаньд хүрснийг Хятадын сангийн яам мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post