Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэн гэдэг хүүхдэд, хэн гэдэг багш бэлгийн дарамт учруулсан талаар дурдаагүй байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, ажилтнууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийг MN-Мэдээллийн төвөөс ШУУД дамжуулсныг хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/648285582023680/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"Гуравдугаар сарын 27-нд сургуулийн хэсэг сурагчдаас сургуулийн багш нарт шаардлага хүргүүлсэн"

 
Гэрэл зургийг mpa.mn

Сургалтын менежер Д.Алимаа "Манай сургууль 1964 онд байгуулагдсан. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Бид нар сонсголын бэрхшээлтэй хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг 2008 оноос эхэлсэн. 

2017 оны гуравдугаар сарын 27-ны өдөр сургуулийн хэсэг сурагчдаас сургуулийн багш нарт шаардлага хүргүүлсэн.

Нэгдүгээрт багш нарынхаа мэдлэг ур чадварыг сайжруулах, дохионы хэлний сургалтыг үе шаттайгаар явуулж байна".

Өмгөөлөгч Г.Батбаяр ""Гуравдугаар сарын 27 болон 4 сарын нэгэнд Мэдээ.мн дээр гарсан бага насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэсэн мэдээлэл гарсан. Ийм асуудал тус сургууль дээр огт үүсээгүй. Эрх зүйн чадамжгүй этгээдээс мэдээлэл аваад түүнийгээ орон даяар цацсан. Энэ нь  эрүүгийн хуулийн 110,111- р зүйлд заагдсанаар хүнийг гүтгэх, доромжлох гэсэн зүйлд хамаарагдана. Иргэний шүүх болон цагдаад хандан асуудлыг шийдвэрлэнэ.

Монгол Улс өнөөдөр хөгжлийн чадваргүй хүүхдээр шоу хийх дээрээ тулаагүй баймаар. Хүүхдүүд дохионы хэлний багштай болмоор байна гэсэн шаардлага ирүүлсэн.  Хүүхэд энэ шаардлагыг ирүүлсэн. Тэгтэл тухайн сургуулийн үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй мэт ярьж бичиж байгаа нь буруу".

"Бид хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн ажилтан Р.Буянжаргал "Гуравдугаар сарын 27 нд багш нар дохионы хэлээр заахгүй байна гэсэн шаардлага ирүүлсэн. Манай сурууль дээр боловсролын комиссоос шалгалт ирж ажилласан. Хариу нь хараахан гараагүй байгаа. Сургуулийн нэр хүндийг гутаан сургууль дотуур байрны орчин бүрэн камержсэн. Сургалтын үйл ажиллагаа кабинетын системээр явагддаг. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар сургалтын үйл явцад байнга хяналт тавьж ажилладаг. Иймээс сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй, болох ч үндэс байхгүй. Иймээс хуулийн байгууллагад бид шалгуулахад бэлэн байна. 

Хоёр гурван эрэгтэй багш хүүхдэд бэлгийн дарамт үзүүлж байгаа мэдээлэл гарсан байсан шүү дээ. Үүнийг бол хууль хяналтын байгууллагынхан тогтооно".

"Бид бичлэгийг үзэхэд манай хүүхдүүдийн ярьсан зүйлийг зохиож хэлсэн тохиолдол гарсан"

 
Гэрэл зургийг mpa.mn

Дохионы хэлний багш М.СарантуяаБид энэ хэргийг дүрс бичлэгтэйгээр нотлох хэрэгтэй гэж шаардаж байгаагийн учир бол 27-ны өдрийн жагсаал дээр манай хүүхдүүдийн яриаг буруу дохиж, хэлмэрчилж өгсөн асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар үнэхээр энэ хүүхдийн дүрсжүүлсэн бичлэгийг орчуулж чадах хүн хэд байгаа билээ гэдэг асуудал чухал. Боловсрлын яам ажлаа шалгасан. Дүгнэлтээ гаргаагүй байна. Ер нь хүүхдүүд хэнд хандах нь өөрсдийнх нь эрх.

Гэхдээ бид бичлэгийг үзэхэд манай хүүхдүүдийн ярьсан зүйлийг зохиож хэлсэн тохиолдол гарсан.

Мэдээ.мн-д ярилцлага өгсөн хүүхдийн ярианд өөр хэлмэрчийн санаа оноо орсон байх магадлалтай. Тиймээс бид дүрсжүүлсэн бичлэг шаардлагатай гэж үзэж байгаа юм".

"Хэн гэдэг хүүхдэд, хэн гэдэг багш бэлгийн дарамт учруулсан талаар дурдаагүй байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Өмгөөлөгч Г.Батбаяр “Бэлгийн дарамт учруулдаг талаар ярьж байна. Гэхдээ хэн гэдэг хүүхдэд, хэн гэдэг багш бэлгийн дарамт учруулсан талаар дурдаагүй байна. Ямар ч нотолгоогүй зүйл дээр ийм мэдээлэл тарааж болохгүй. Бид энэ асуудлаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг байгууллагад хандсан байгаа. Тиймээс энэ ярьж байгаа зүйлээ эцсийн үнэн мэтээр битгий яриач.

Нэг хүүхдийн тавьсан мэдээллээс болоод 300 гаруй хүүхдийн эрх зөрчигдөж байна. 120 гаруй багшийн эрх зөрчигдөж байна.

Миний хувьд тэр хүүхдийн гэхээс илүү бусад хүүхдийн эрхийг хамгаалах талд зогсож байна. Та бүхэн бусад гүтгэгдэж байгаа хүүхдүүдийн эрх ашгийг бодохгүй байна шүү дээ”.

"Хүүгийн эцэг эхийг сургуулийн зүгээс дарамталсан зүйл байхгүй"

 
Гэрэл зургийг mpa.mn

Анги удирдсан багш О.Уртнасан “Алтансүхийн ангийнх нь багш. 6-р ангиас нь эхлэн дааж авсан. Дөрөвдүгээр сарын 1-ний 12:00 цагийн үед мэдээлэл тавигдсан байсан. Би үүргийнхээ дагуу хүүгийн эцэг эх рүү холбогдоход эцэг эх нь мэдээгүй байсан.

Хүүгийн эцэг эхийг сургуулийн зүгээс дарамталсан зүйл байхгүй. Байсан бол би энд сууж байх уу? Та бүхэн ингэж дайрахаар энэ хүүхдийн сэтгэл зүй ямар байх вэ?

Бид хөгжлийн бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй хүүхэд энэ цаг үед ямар байх вэ гэдгийг маш сайн мэднэ. Мэдээ.мн-рүү утсаар ярихад видео бичлэг байгаа эсэх, дохиж байгаа дүрс нь байгаа эсэхийг асуухад “Байхгүй” гэсэн. Эх сурвалжаа хэлэхгүй гэж хэлсэн".