Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн үзэсгэлэн болно

ikon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN

Дотооддоо үйлдвэрлэн Монгол Улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж буй цөөн салбаруудын нэг нь ажлын хувцас.

Хэдий дотоодынхоо хэрэгцээг хангаж буй боловч энэ салбарт ажиллаж буй компаниудын хамтын ажиллагаа, нэгдсэн арга хэмжээ бодлого байхгүйгээс хэт үнээр өрсөлдөх,  тогтвортой хөгжиж чадахгүй болох, салбарын нийтлэг эрх ашгаа хамгаалж, шийдэж чадахгүй байх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна хэмээн үзэж салбарын компаниуд нэгдэн “АЖЛЫН ХУВЦАС ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ-2017” үзэсгэлэн арга хэмжээг 2017 оны 4-р сарын 06-07 ны өдрүүдэд МХАҮТанхимд зохион байгуулахаар болжээ. 

Үзэсгэлэнгийн зорилго нь:

  1. Оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг таниулж сурталчилан Монгол Улсын оёдлын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах
  2. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зөв хэрэглээг таниулан дэлгэрүүлснээр хөдөлмөрийн осол эндлээс урьдчилан сэргийлэх юм

Уг агра хэмжээний үеэр оёдол дизайны чиглэлээр их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутан сурагчдын дунд зарлагдсан “ХУВЦАС БУРХАН” ажлын хувцасны загвар зохион бүтээх уралдааны эцсийн шалгаруулалт, мөн шинэлэг загвартай ажлын хувцасны ЗАГВАРЫН ШОУ зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд төлөвлөгджээ.

 

Энэхүү үзэсгэлэн нь анх удаа болж байгаа, оёдлын компаниуд нэгдэн бие даан зохион байгуулж байгаа, оёдлын чиглэлээр сурч буй хүүхдүүдийг дэмжин хөгжүүлж, ур чадвар олгох тэмцээнтэй хамтатгаж байгаа зэрэг онцлог давуу талыг агуулж байгаагаараа ач холбогдолтой.

Мөн үзэсгэлэнгийн үеэр салбарын компаниудын захиралуудын зөвлөлдөх уулзалт болох юм байна.

Ерөнхий зохион байгуулагч: “ОЁДЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХӨГЖИЛ НЭГДЭЛ” ТББ

Хамтран зохион байгуулагч: SAFETY MALL - Ажлын хувцасны бөөний төв