Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал гуравдугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болохоор товлогджээ.

Шүүх хурал хаалттай болох юм байна.


Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.

Шүүх бүрэлдэхүүн эдгээр гурван хүнийг онц хэрцгий харгис аргаар, шунахайн сэдэлтээр, захиалгаар, бүлэглэн хүний амь нас хөнөөсөн гэж үзсэн байна.