Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Иванка Трампын ээлжит зураг Америкчуудыг талцууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Цагаан ордны зууван танхим буюу АНУ-ын ерөнхийлөгчийн албан тасалгаанд байх ажлын ширээ бол зөвхөн нэг хүнд зориулагдсан байдаг.

Уг ширээний ард үе үеийн ерөнхийлөгч нар л сууж байснаас өөр хэн нэгэн зүрхэлж сууж байсан удаа байхгүй. Суусан байлаа гэхэд олны нүдэнд өртөөгүй өнгөрсөн байх.

Тэгвэл АНУ-ын “тэргүүн охин” буюу албан бус тэргүүн хатагтай гэгдээд байгаа 35 настай Иванка Трамп уламжлалыг эвдэн энэ хүндтэй ширээний ард суусан зургаа сошиал сүлжээнд нийтэлснээр Америкчуудын дунд маргаан дэгдээгээд байна.

Түүний нийтэлсэн зурганд Иванка ерөнхийлөгчийн ширээнд сууж, хоёр талд нь Дональд Трамп, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нар зогсжээ.

Зургийн тайлбарт “Дэлхийн хоёр удирдагчтай хамт эмэгтэйчүүдийн ширээнд суухын ач холбогдлын талаар ярилцлаа!” гэсэн байна.

Сошиал хэрэглэгчид энэ онцгой ширээний ард хамаагүй хүн суух ёсгүй гээд Иванкагийн төрийн хэрэгт хэт оролцож байгааг шүүмжилж эхэлжээ.

Тэд “хэн ч чамайг сонгоогүй”, “та засгийн газарт ямар алба хашдаг юм бэ?”, “гадаадын төрийн тэргүүнтэй чи юугаа ярьдаг байна?” гэхчлэн довтолжээ.

Харин эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид Иванкагийн үйлдлийг магтан сайшааж, олон эмэгтэйчүүдэд итгэл, урам зориг өглөө гэж дэмжсэн байна.

 

Эх сурвалж: Mashable