Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Манай хоккейчид ДАШТ-ий хүрэл медалийн эзэд боллоо

О.Дүүрэнжаргал, iKon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Насанд хүрэгчдийн Б зэрэглэлийн бөмбөгтэй хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Швед улсын Trollhättan хотноо энэ сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. 

Энэхүү тэмцээнд манай улсын баг тамирчид гуравдугаар байр эзлэж хүрэл медалийн эзэд болжээ. 

Ингэхдээ тэмцээний эхний өдөр Украйны багийг 6:9, хоёр дахь өдөр Японы багийг 2:10, гурав дахь өдөр Унгарын багийг 5:9 гэсэн оноогоор тус тус ялж хэсгээсээ нэгээр гарсан. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтонд Японы багийг 5:6-ийн харьцаагаар ялсан юм. 

 

Өнгөрсөн жил дөрөвдүгээр байр эзлэж байсан бол энэ жил ийнхүү амжилтаа ахиулан хүрэл медалийн эзэд болсон Монголын шигшээ багийн тамирчид болон тэднийг бэлтгэсэн багш дасгалжуулагчиддаа баяр хүргэе.