Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын урамшууллын 18 удаагийн сугалааны тохирлоор 83 МЯНГАН иргэн азтан болжээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирлоор азтан болсон зарим иргэнд батламж гардууллаа.

Иргэдэд батламж гардуулах ёслолыг нээж ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлснээр 2016 оны урьдчилсан байдлаар Татварын алба улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн. Үүний 35 хувь буюу 537.5 тэрбум төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татварын орлого байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хууль хэрэгжсэнээр 38,825 бизнес эрхлэгч, хувь хүн хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин хэрэглэж, мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд илгээж хэвшээд байна. Ингэснээр борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан 2,020 татвар төлөгч шинээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн.

Түүнчлэн оны эхний 11 сарын байдлаар 618,862 иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлэн 18 удаагийн сугалааны тохирлоос 83 мянган иргэн азтан болж сугалааны урамшуулал авлаа. Тэдгээр иргэддээ бүгдэд нь шинэ онд аз хийморьтой байхыг ерөөе" хэмээн хэллээ.

Цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлсэн 618,862 иргэн албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтоор 30.2 тэрбум төгрөгийг авах боломж бүрджээ.

Урамшуулал авах боломжтой хэрэглэгчдээс 476,592 нь бүртгэлээ баталгаажуулсан бөгөөд үлдсэн хэрэглэгчийн нэр дансны дугаарыг банк шалгаж дуусаагүй байгаа гэдгийг татварын албаныхан хэллээ.

18 дахь удаагийн сугалааны тохирлоор азтан болсон иргэд:

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn