Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Энтрепренер- 2016” шилдгүүдийг нэрлэлээ

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2016 оны 12 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

Өнгөрсөн баасан гарагт бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баяр боллоо. Энэ үеэр 2016 оны ажлын ололт амжилтыг дүгнэн, онцлох 10 компани болон бизнес эрхлэгчдэд “Энтрепренер” шагнал гардуулав. Хэдийгээр эдийн засаг хямарсан, олон аж ахуйн нэгж татан буугдсан боловч бүтээн байгуулалтаараа тэргүүлсэн компаниуд энд цугларсан байв.

20 дахь жилдээ зохион байгуулж буй “Энтрепренер''-ийн шилдэг аж ахуйн нэгжээр орон нутгийн '‘Өег гурил” дотоодын ханган нийлүүлэгчээр тодорсон байна. Тус компани дотоодын 130 гаруй аж ахуйн нэгжтэй харилцдаг ажээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Баялаг бүтээгчдийн хувьд хамгийн хүнд сорилтын жил бол хямралтай үе байдаг. Гэсэн хэдий ч манай аж ахуйн нэгж, компаниуд цалингийн сан болон ажлын байраа багасгаагүй. Би энэ жилийн “Гран При” шагналын эздийн гол шалгуурын эдийн засгийн хямралтай үед хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн, ажлын байраа бүрэн хадгалж үлдсэн эсэхийг илүүтэй аНхаарч байлаа. Энэ шалгуурыг 100 хувь хангах компаниуд байсан нь баялаг бүтээгчдийн чадал чансааг илтгэж буй юм” гэв.

Түүнчлэн Ази, Номхон далайн орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны "Алтан цом”-оор “Ган хийц” компани шагнуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцлог байсныг зохион байгуулагчид хэллээ.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа “Энэ арга хэмжээг тасралтгүй 20 жил зохион байгуулсан. Жил ирэх бүр оролцогч компаниудын чанар сайжирч байна. Гэхдээ энэ нь улсын эдийн засагт томоохон дэмжлэг, түлхэц болж байгааг онцолмоор байна” гэсэн юм.

Бизнесийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ-аас оны шилдэг компани, аж ахуйн нэгжүүдээ шалгаруулдаг "Энтрепренер-2016” ёслолын арга хэмжээний Гранпри шагналыг “Өгөөж Чихэр боов” компани хүртсэн бол Оны онилох аж ахуйн нэгжээр АПУ трейдинг”, “Бишрэлт холдинг”, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, “М Си Эс Кока Кола”, "Мобиком Корпораци”, “Монцемент Билдинг Материалс”, “Номин Холдинг”, “Скайтел”, “Сүү”, "ТЭСО” компани шалгарсан юм.

Харин оны онцлох экспортлогчоор “Ханбогд кашмер” шалгарчээ. Мөн энэ үеэр “Greenpreneur-2016” гэсэн “онцгой” номинацийн эзнээр цэвэр үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч  “М Си Эс Кока Кола”, байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч “Номин Констракшн Девелопмепт”, байгалийг нөхөн сэргээгчээр “Уул уурхайн Үндэсний Олборлогч”компани, Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр "Ган хийц”, “Хатансүйх импекс” компаниуд тодров.

Энэ үеэр “Ханбогд кашмер” компанийн захирал Ч.Ганцэцэг “Хамт олны минь хөдөлмөр зүтгэл үнэлэгдэж байгаад баяртай байна. Бидний хувьд цаашил илүү үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй сануулж байгаа юм. Хүнд жилийг ажралгүй давсан хамт олондоо баярласнаа илэрхийлье” гэсэн юм. Ийнхүү шинэ оны босгон дээр баялаг бүтээгчид амжилт бүтээлээрээ уралдан шилдгүүдээ тодрууллаа.

Зураг