Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

ГОЁО брэнд Монгол хүний биеийн хэмжээсийн стандартыг шинэчлэх ажлын эхлэлийг тавилаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 5
Сурталчилгаа

ГОЁО компани ШУТИС-ийн харьяа Хувцас технологийн төвтэй хамтран Монгол хүний биеийн хэмжээс тодорхойлох 3D судалгааны ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд судалгааныхаа үр дүнг оролцогчдодоо танилцуулах арга хэмжээг 2016 оны 12 сарын 02-ны өдөр зохион байгуулав.  

 
 

ГОЁО брэнд Монгол хүний биеийн хэмжээсийн нэгдсэн мэдээллийн санг шинэчлэн баталгаажуулах ажлыг салбартаа анхлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 48-52 насны Монгол хүний бие бялдрын хэмжээ, хэлбэр, аватарын дэлгэрэнгүй судалгаа, цогц мэдээллийн сантай болох, тэдний хүсэл сонирхол, хандлагыг тодорхойлохыг зорьсон юм.

 

Судалгаанд нийт 200 оролцогчийг хамруулж, тэдний биеийн хэмжилзүйн судалгааг дэлхийн улс орнуудад мөрдөгддөг аргачлал, стандартад нийцсэн орчин үеийн төхөөрөмж (3D body scanner) ашиглан гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүнд биеийн скайнерт хэмжсэн 76 хэмжилтийн утга бүхий 14592, гарын скайнерийн 19 хэмжээс бүхий (баруун, зүүн) гарын 7296, хөлийн скайнерын 40 хэмжээс бүхий (баруун, зүүн) хөлийн 15360 хэмжилтийн утгууд багтсан мэдээллийн сан бүрдсэн.

Түүнчлэн судалгаанаас хэрэглэгчдийн биеийн хэмжээ 1995 онд батлагдсан Монгол хүний биеийн хэмжээний хүснэгттэй харьцуулахад бүслүүр хэмжээ 4-12 см-ээр нэмэгдсэн буюу таргалсан болох сонирхолтой дүгнэлт гарсан юм.

 
 

Ийнхүү Гоёо компани судалгааныхаа үр дүнд суурилан 50 эргэм насныхан буюу ИДЭР НАСНЫХАНД зориулан, биеийн хэмжээсийн онцлогт нь тохирох суулт, өмсгөл бүхий өнгө загварын хүсэл сонирхолд бүрэн нийцэх 17 загварын сонголттой “АМЬДРАЛЫН ГОЁО” коллекцийг худалдаанд гаргаж байна.

Монгол хүний биеийн хэмжээсийг тодорхойлох бодит хэрэгцээ байгааг шийдэх эхний алхмыг эхлүүлсэн нь ГОЁО компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан, салбарынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйн илэрхийлэл болж байна.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.