Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд асан, эдийн засагч Р.Амаржаргал "Business breakfast" уулзалтад оролцоно

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор сард хоёр удаа өглөө 07:30-9:00 цагт "Business breakfast" уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн зочноор Монгол Улсын Ерөнхий сайд асан, эдийн засагч Р.Амаржаргал уригдан оролцож, эдийн засгийн орчны талаар бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцоно.

Уулзалт арваннэгдүгээр сарын 25-н буюу Баасан гарагт МҮХАҮТ, Үзэсгэлэнгийн зааланд 07:30 цагт эхэлнэ. Уулзалт үнэ төлбөргүй.

"Business breakfast" та уулзалтад оролцох бол https://goo.gl/forms/8047caPngoMNs2R12 хаягаар бүртгүүлнэ үү.

Оролцогчдын тоо заалны багтаамж, суудлаас хамааран хязгаартай тул 99994955, 99993287 утсаар холбогдох боломжтой.

Цахим шуудан: marketing@mongolchamber.mn

Эх сурвалж: МҮХАҮТ