Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дээрэм хийсэн гурван этгээдийн хоёрыг нь баривчиллаа

ikon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дээрмийн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийн нэг болох Н.Билэгбаатарыг Мөрдөн байцаах газрын алба хаагчид өнөөдөр 12:30 цагийн үед барьж эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.

Уг хэрэгт гурван этгээдийг эрэн сурвалжилж байснаас С.Галбадрахыг өчигдөр Булган аймгаас баривчилж эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.

 

Харин одоо Б.Насандэлгэрийг эрэн сурвалжилж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээллээ.