Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийнэ

Монголын мэдээ
2016 оны 10 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга М.Энхболдод ЗГХЭГ-ын дарга З.Мөнхбат албан бичиг хүргүүлжээ. Тэрбээр Ерөнхий сайд аравдугаар сарын 21-нд чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийхээр болсон тухай мэдэгдсэн байна.

Уг албан бичигт “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн өмчийн болон өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх болсныг уламжилж байна” гэжээ.

Зураг