Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай сургуулийн багш нарт зориулсан сургалт зохион байгуулна

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Хамтдаа инээмсэглэе” аян нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгэмд бие даан амьдрах чадварыг төлөвшүүлэх зорилгоор 2014 оноос эхэлсэн юм. Энэ хугацаанд аян нь нийт 9 цуврал ажлыг зохион байгуулж, 2,500 гаруй хүүхэд хамрагдсан байна.

Тухайлбал, өнгөрсөн оноос эхлэн “Хамтдаа инээмсэглэе” урлагийн их наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон. Тус урлагийн наадамд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 6 тусгай боловсролын тусгай сургуулийн хүүхдүүд оролцон өөрсдийн авьяас чадвараар өрсөлджээ.

Харин энэ удаад “Хамтдаа инээмсэглэе” аян нь энэ сарын 15-нд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тусгай сургуулийн багш нарыг идэвхжүүлэх, тэдний мэдлэг чадварт бодит хувь нэмэр оруулах зорилготой “Grow your knowledge” арга хэмжээг зохион байгуулах гэж байна

Сургалтад урилгаар “Андра” академийн захирал, эдийн засагч Г. Мөнхбаяр, Сургалт мэдээллийн “Полиси” төвийн захирал н. Эрдэнэгэрэл, Судлаач Ц. Амартүвшин, ШУТИС-ийн ахлах багш Н. Ариунтуяа нар оролцон хувь хүний хөгжил, мэргэжлийн үнэ цэнэ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах сэтгэл зүй, арга барил зэрэг сэдвүүдээр илтгэл тавина.

Энэхүү үйл ажиллагааг  “Kempinski”зочид буудал, “Андра академи”дэмжин ажиллаж байгаа бөгөөд 6 тусгай сургуулийн 120 багш хамрагдах юм.