Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дуу хөгжмийн багш нар номын дуу сонсов

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нар хүүхдийг урлаг, тэр дундаа хөгжмөөр дамжуулан хөгжүүлэх арга зүйд суралцах хоёр өдрийн сургалт болж өндөрлөлөө.

БНСУ-ын сургалтын системд хүүхдийг урлаг, хөгжмөөр дамжуулан хөгжүүлэх шинэлэг арга зүйг хэрэглэж эхэлсэн нь үр дүн сайтай байгаа аж. Энэхүү туршлагыг Монголын боловсролын салбарт танилцуулах сургалтыг Хүүхэд хөгжлийн "Эрудит" төв санаачлан, БНСУ-аас зөвлөх багш нарыг урьжээ. Сургалтыг БСШУСЯ, БНСУ-ын Экзим банк, Глокал хүмүүнлэгийн төв дэмжин ажилласан байна. 

Мөн БНСУ-ын Экспорт банк, Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллажээ. 

Сургалтад ерөнхий боловсролын дуу хөгжмийн багш, бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын дуу хөгжмийн болон бүлгийн 200 гаруй багш нар хамрагдсан байна.