Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд харах үйлчилгээ"-г 100 хувь хэрэгжүүлэхэд 1,182 хүүхэд харагч бэлтгэх шаардлагатай

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтэд  2 үе шаттайгаар хяналт үнэлгээ хийж эхэлжээ. Үйл ажиллагааны үр дүнгийн мэдээг хяналт, шинжилгээ, үнэлгээ дууссаны дараа  www.Ulaanbaatar.mn болон  www.child.gov.mn цахим хаягаар иргэд олон нийтэд мэдээлэх юм байна.

Тус газраас өгч байгаа мэдээллээр есдүгээр сарын нэгний байдлаар 2,596 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд долоон дүүргийн Хүүхэд харах үйлчилгээнд зориулж  246,696,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна.
 
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 26,109 хүүхэд байгаагаас 5,913 хүүхдийг 2016-2017 оны хичээлийн жилд нэмж хүүхэд  харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Хүүхэд харах үйлчилгээг 100 хувь хэрэгжүүлэхэд 1,182 хүүхэд харагч бэлтгэх шаардлагатай юм байна.

Өнгөрсөн хугацаанд 1,005 хүүхэд харагч сургалтаар бэлтгэгдэж  531 хүүхэд харагч хүүхэд харах 202 байранд үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.