Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Буддын гүн ухааны лекцийг хүлээн авч сонсоорой

ikon.mn
2016 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Буддын гүн ухаан, ёс суртахуун, бясалгалын талаар цогц мэдлэг олгох сургалтыг Жавзандамба Хутагт Төв үнэ төлбөргүйгээр тогтмол зохион байгуулж байна. 

Тус төвийн шинэ анги өнгөрсөн Даваа гарагаас /2016.09.12/ хичээлээ эхлүүлээд байгаа юм.  

Буддын өндөр мэдлэгтэй багш нар энэхүү хичээлийг заадаг бөгөөд Даваа, Лхагва, Баасан гараг бүр 18.45-20:30 цагт зургаан долоон хоногийн хугацаанд нэг курс хичээл явагдаж байна.

Та энэхүү сургалтыг сонирхож байвал "Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн урд байрлах "Жавзандамба хутагт төв"-ийн 401 тоотод очиж болох нь.

"СОНСЪЁ, ОЙЛГОЁ, ХЭРЭГЖҮҮЛЬЕ"  гэх энэхүү сургалтын өнөөдрийн лекцийг iKon.mn сайт 18:45 цагаас өөрийн Фэйсбүүк хуудсаараа ШУУД дамжуулах тул та лекцийг сонсоод үзээрэй.
Өнөөдрийн лекцийн сэдэв ШҮТЭН БАРИЛДЛАГА буюу энэ нь Буддизмын хамгийн суурь чухал онол юм.

1-р хэсэг:

 

2-р хэсэг: 

 

Өнгөрсөн Лхагва гарагт шууд дамжуулсан лекцийг ЭНД дарж сонсох боломжтой.