Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод ХҮЧТЭЙ ААДАР БОРОО орохыг анхаарууллаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орох тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Өнөөдөр 16-22 цаг хүртэл Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 18 градус, 20 цагт 16 градус дулаан байна гэж ЦУОШГ-ын мэдээлсэн байна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн болзошгүй эрсдлээс сэрэмжилнэ үү.