Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 2, 3-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар ЦАС ОРНО

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүсхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, 2, 3-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. 

Салхи 31-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч,

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус,
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус,
  • Бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр нутгийн баруун хагаст өдөртөө дулаарна.