Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдэвт Олон улсын монголч эрдэмтний XI их хурал 2016 оны 8 дугаар сарын 15-18-ны өдөр болох талаар бид мэдээлсэн.
Энэхүү хуралд зориулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас:
Учир нь Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурлыг анхлан санаачилж, урьдчилсан бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангаж, амжилттай сайн зохион байгуулах их үйл хэрэгт академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв тэргүүтэй эрдэмтэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Өдгөө Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний их хурал Олон улсын монголч эрдэмтний их хурал болон өргөжиж, таван жил тутамд нэг удаа зохион байгуулах уламжлалтай болжээ.
Улаанбаатар хотноо 1959 оны намар хуралдсан Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хуралд АНУ, ЗХУ, Польш, Унгар, Финлянд, Энэтхэг, Япон зэрэг 15 орны 40 гаруй монголч эрдэмтэн оролцож, 34 илтгэл хэлэлцүүлсэн байна. Тэд өөрсдийн үндсэн мэргэжлийн чиглэлээр судалгааны сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэн, орчин цагийн монгол судлалын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.