Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

MIT-ийн хөтөлбөрт хамрагдсан залуустай ПҮРЭВ ГАРАГТ танилцаарай

Б.Ану
2016 оны 8 сарын 9
IKON.MN

Дэлхийн шилдэг Массачусетсийн Технологийн Институтаас "MIT Global Startup Labs" хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх гэж байгаа талаар бид мэдээлж байсан билээ. 

Тус хөтөлбөрт Монголын хүүхэд залуучуудаас 40 оролцогчийг шалгаруулсан бөгөөд тэд энэ өдрүүдэд Шинжлэх Ухааны Паркт шаргуу ажилласаар байна. 

Өнгөрөгч найман долоо хоногийн хугацаанд эдгээр оюутан МУИС, ШУТИС-ийн хамтын ажиллагаагаар Массачусетсийн Технологийн Институтийн судлаачдын  бэлтгэн хүргэж буй зуны эрчимтэй сургалтад хамрагдаж байгаа юм. 

Өдөр бүр хичээллэж буй энэхүү сургалтаар оюутнууд техникийн болон энтрпренершипийн чадвараа хөгжүүлэхээр зорьж буй. 

MIT-д суралцдаг технологи, дизайн, энтрпренершипийн судлаачид гар утасны апп хөгжүүлэлт, UI дизайн, гарааны бизнесийн техникүүд гэх мэт сэдвээр сургалтыг удирдан явуулж байна. 

Уг хөтөлбөрийн явцад бүрдсэн 10 баг ухаалаг утасны аппликэйшн хөгжүүлж гарааны бизнес босгохоор ажиллаж байна. 

MIT-Монгол санаачлагын хүрээнд энэхүү "Global Startup Lab" хөтөлбөр манай улсад анхны жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол уг хөтөлбөр хэрэгжсэн 14 дэх улс болж байгаа юм.

Сургалтын бүх материалыг болон хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой. 

Уг хөтөлбөрийн явцад бүрдсэн 10 баг ухаалаг утасны аппликэйшн хөгжүүлж гарааны бизнес босгохоор ажиллаж байна. Тэд өөрсдийн санаагаа энэ сарын 11-н буюу энэ Пүрэв гарагт Шинжлэх Ухааны Парк дээр болох "Demo Day" үйл ажиллагаан дээр танилцуулах юм. Пүрэв гарагийн 17:30 цагаас олон нийтэд нээлттэй хэсэг эхлэх ба та бүхэн хүрэлцэн ирж багуудтай танилцах боломжтой. 

Холбогдох мэйл хаяг: mit-mongolia-2016@mit.edu

Facebook хуудас: https://www.facebook.com/MITGSLMongolia/