Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Pokemon Go нэг сарынхаа ой дээр зүйрлэшгүй амжилт үзүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Зах зээлд гараад дөнгөж 30 хонож байгаа Pokemon Go тоглоом бүх талаар дээд амжилт тогтоож, дэлхийг байлдан дагуулаад байна.

Ямар том үзэгдэл болоод байгааг дараах хэдэн тоо баримтаас харахад л хангалттай.

  • Эхний нэг сарын үзүүлэлтээр Pokemon Go нь Candy Crush Soda Saga тоглоомын эхний нэг сарын таталтаас НАЙМ дахин өндөр байна.
  • Долдугаар сарын 6-нд гарсан Pokemon Go тоглоомын орлого наймдугаар сарын 5-ны орой гэхэд $200 саяыг даваад байгааг Sensor Tower судалгааны фирм тооцоолж гаргажээ.
  • Одоогоор Pokemon Go нь өдөрт $10 саяыг олж байна.
  • Эхэн үедээ таталтын тоо нь Clash Royale тоглоомынхтой зэрэгцэж явсан бол долдугаар сарын 22-нд Японд нээгдсэнээр огцом нэмэгдсэн байна.
 

 

  • Өчигдрийн (8.08) байдлаар Pokemon Go нь дэлхий даяар $215 саяыг олж 125 сая гаруй удаа татагдаад байна.
  • Долдугаар сарын 12-ны орчим iOS хэрэглэгчид уг тоглоомонд өдөрт дунджаар 33 минут зарцуулж байсан нь Facebook, Snapchat, Twitter, Instagram-ын үзүүлэлтээс илүү байсан гэсэн үг.
 

 

  • Дэлхийн олон оронд Pokemon Go нээгдээд байгаа ч цаана нь Энэтхэг, Өмнөд Солонгос, Хятад гэсэн Азийн томоохон зах зээлүүд хүлээсээр байгаа юм.
  • Pokemon Go тоглоомыг бүтээсэн Niantic Labs компанийн зах зээлийн үнэлгээ $3.65 тэрбум хүрээд байна.
  • Хэдийгээр тоглоомыг тойрсон сөрөг үзэгдэл, мэдээллүүд тасрахгүй байгаа ч ойрын үед Pokemon Go-г юу ч зогсоож чадахааргүй байна.

 

Эх сурвалж: Quartz