Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 7-гийн загварыг үйлдвэрээс нь олж авснаа үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Unbox Therapy хэмээх таван сая үзэгчтэй YouTube сувгийнхан Хятад дахь үйлдвэрээс iPhone 7 Plus-ын (iPhone 7 Pro ч гэж байгаа) загварыг олж авснаа өчигдөр үзүүлжээ.

Видео дүрснээс харвал гадуур таамаглаж байгаачлан 5.5 инчийн iPhone 7 нь хос камертай, чихэвчний оролтгүй, хос чанга яригчтай, Smart Connector хэмээх шинэ залгууртай, мөн шинээр нэмэгдэж байгаа хөх өнгөний сонголттой болох нь харагдаж байна.

Үүнээс гадна шинэ iPhone нь одоогийн iPhone 6S-ээс нимгэн (7.14мм vs. 7.18мм) байгааг харж болохоор байгаа юм.

Мэргэжилтнүүд энэ удаагийн алдагдсан загварыг тун бодитой гэж үзэж байна. Учир нь ирэх сард худалдаанд гарах iPhone 7-гийн бөөний үйлдвэрлэл яг одоо эхлээд байгаа бөгөөд энэ үед мэдээллийг бүрэн нууцлах боломжгүй юм.

Эх сурвалж: Forbes