Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung Galaxy Note 7-г танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Самсунг корпораци Galaxy Note 7 загвараа Нью Йорк хотод танилцууллаа.

Өнгөрсөн онд тэд Note 5 загвараа гаргасан бол энэ удаа 6-г алгасч Note 7 гэж нэрлэсэн нь Galaxy S7 бүтээгдэхүүнийхээ дугаарлалттай ижилсүүлсэн учир шалтгаантай гэнэ.

Хойд Америкийн зах зээлд энэ сарын 19-нд худалдаанд гарах бол өнөөдрөөс захиалга нь эхэлж байна. Үнийн хувьд Note 7 өмнөх загваруудтайгаа ойролцоо байх буюу $770-$800 орчим байна гэжээ.

Гаднаас нь харвал Galaxy S7 Edge утастай ялгахын аргагүй. Дотоод үзүүлэлтүүд нь ч гэсэн бараг ялгаагүй байгаа юм. Тухайлбал Qualcomm Snapdragon 820 процессор (зарим зах зээлд өөрийн Exynos процессортой гарах гэнэ), 4GB RAM, түргэн цэнэглэх болон утасгүй цэнэглэх боломжтой, 12 MP дүрс тогтворжуулагч бүхий камертай юм.

Өмнөх загвараасаа ялгарах онцлог нь усны хамгаалалт, microSD картны оролттой. Бас S7-гоос илүү багтаамжтай дотоод санах байгууламж (32GB vs. 64GB), Note 5-аас илүү багтаамжтай баттерей (3,000 mAh vs. 3,500 mAh) бүхий үйлдвэрлэгджээ.

5.7 инчийн дэлгэц нь хоёр тал руугаа нугарсан ирмэгтэй. Анх удаагаа Note бүтээгдэхүүн нь хоёр талдаа нугарсан дэлгэцтэй болж байгаа нь энэ юм.

Ингэснээрээ Note 5-аас 2.2 мм нимгэн болсон байна.

Үүнээс гадна USB Type-C стандартын цэнэглэх порттой болсон нь Самсунгийн анхны ийм технологитой загвар болжээ.

Цоо шинэ дэвшил гэвэл нүдний солонгон бүрхэвч уншигч сканнер.

Өөрөөр хэлбэл утсаа нээхдээ хурууны хээгээ уншуулдаг байсан бол давхар нүднийхээ солонгон бүрхэвчийг таниулах боломжтой болж хувийн мэдээлэл улам бүр нууцлаг болно гэсэн үг юм.

Note бүтээгдэхүүний нэг гол онцлог бол S Pen буюу заагч үзэг. Энэ удаа S Pen нь усны хамгаалалттай болж, даралтын мэдрэмж нь өмнөхөөсөө хоёр дахин нэмэгджээ.

Эдгээрээс гадна Самсунг нь програмын интерфэйсээ шинэчилж, илүү гоёмсог хийцтэй болгосон байна.

Үйлдлийн систем нь Android 6.0 Marshmallow бөгөөд цаашдаа Android 7.0 Nougat руу шилжих бүрэн боломжтой.

Өнгөний хувьд хар, мөнгөлөг, хөх өнгөний сонголттой Америкийн зах зээлд гарч байгаа ба бусад зах зээлүүдэд алтлаг өнгө нэмэгдэх сурагтай байна.

Товчхон дүгнэхэд Note 5 нь том дэлгэцтэй утсыг масст хүргэх зорилготой бүтээгдсэн гэж байсан бол Note 7 нь энэ зорилгыг хадгалаад, дээр нь илүү мэргэжлийн (power user) боломжууд нэмсэн бүтээл болжээ.

Гартаа барьж үзсэн мэргэжилтний танилцуулга:

Note 7 загварын гэрэл зургууд:

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: The Verge